Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

Э.Батшугар гэж хэн бэ?

2011 оны 11 сарын 30

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах асан Б.Тулгыг Улсын мөрдөн байцаах газраас өнгөрсөн долоо хоногт баривчилж, 14 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл саяхнаас уг асуудалтай холбогдуулан ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугарыг баривчлахыг завдсан гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд гараад байна. Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Хэрэв баривчлах шаардлагатай гэж үзвэл дүүргийн шүүх эсвэл прокурорын газарт мэдэгдэх ёстой. Одоогоор Н.Энхбаярын хүүг баривчлах талаар ямар нэг мэдээлэл ирээгүй” гэсэн тайлбар өгч байгаа боловч Энхбаярын Батшугар гэж энэ залуу хэвлэлийнхний хараанд хүчтэй өртөж эхэллээ.

“Өдрийн сонин”-д түүний талаар ийн бичжээ. 

Э.Батшугар гэж хэн бэ?

Дэлхий нийтэд хаалттай гэгддэг Умард Солонгосын удирдагч Ким Ир Сенийн хүү хэн бэ гэдгийг монголчууд мэддэг атлаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэдэн хүүхэдтэй, том хүү хаана сурч, төгссөн, ямар боловсролтой гэдгийг бид мэддэггүй юм байна. “Ремиф” компанийн захирал Э.Батшугар хэмээх нэр зарим хэвлэлийн хуудаснаа гараад буйг эс тооцвол энэ талын мэдээлэл ер нь ховор аж. Н.Энхбаярын үр хүүхдүүдийн тухай мэдээлэл тэгэхээр монголчуудын хувьд хэр их хаалттай, бас ямар хэмжээнд нууцлагдаж байсныг гэрчилж буй юм.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсных нь дараа Н.Энхбаярыг олон нийт дөрвөн хүүхэдтэй гэдгийг нь “TV9” телевизээр мэдэж авсан. Э.Батшугар харин тухайн үед телевизийн дуранд өртөөгүй гэнэ. Дээрх сонгуулийн өмнөх сурталчилгааны хэвлэлд түүний том хүүгээс багахан хэмжээний ярилцлага авч нийтэлж байжээ. Үүнээс өөрөөр хэвлэлд Э.Батшугартай холбоотой мэдээлэл гарч байгаагүй бололтой. Интернетээр мэдээлэл хайх явцад Facebook рүү орж Э.Батшугарын дээрх зургийг татаж авсан юм. Н.Энхбаярын том хүүгийн нэрийг лам өгчээ. Ирээдүйн Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгожээ. Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирж байсан гэнэ. Тэр Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй. Э.Батшугар одоо АНУ, Монгол хоёрын хооронд ирэн очин байдаг гэнэ. “Ремиф” компанийн захирал гэж явдаг бөгөөд энэ компани нь бизнес санхүүгийн чиглэлээр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Тэрбээр сүүлийн үед уул уурхайн салбарыг сонирхох болсон гэнэ. Мөн багадаа аавтайгаа хамт уулын спортоор хичээллэдэг бөгөөд шатар яггүй сайн тоглодог хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Г.ОНОН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
<<Өмнөх 5 мэдээ
Дараах 5 мэдээ>>
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
Сэтгэгдэлийг ачаалж байна...