Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

П.Идэржавхлан ба Гэрлээ

2011 оны 10 сарын 10

Залуу дуучин П.Идэржавхлан “Аавыгаа санахаар” нэртэй уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 18–нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Түүний тоглолттой холбоотой олон яриа гарах болж. Дуучин залууг үзэгч, сонсогчид “Аавыгаа санахаар” дуугаар нь илүүтэй танина. Тэгвэл энэ залууг “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг буюу Гэрлээгийн нөхөр гэх яриа олны дунд таржээ. Тэр бүү хэл тоглолт дээрээ эхнэрийнхээ хамт “Ээжээс ерөөл хүсэх дуу”-гаа хамт дуулна гэх “бор шувуу” хэдийнэ үзэгчдийн чихэнд хүрсэн байна. Харин энэ талаараа дуучин залуу хэлэхдээ “Манай эхнэр Гэрлээ биш ээ. Харин “Х-Түц” продакшны жүжигчин Онон гэж бүсгүй бий. Адилхан урлагийн хүмүүс учир эхнэр минь тоглолтод зориулж гэнэтийн бэлэг бэлдсэн гэсэн” хэмээн тайлбарлаж байна.

С.Сүндэр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
<<Өмнөх 5 мэдээ
Дараах 5 мэдээ>>
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
Сэтгэгдэлийг ачаалж байна...