Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

Сургууль байгуулж, бизнес хийнэ ээ

2011 оны 6 сарын 22

Монголд их, дээд сургууль байгуулмаар юм байна. Энэ нь мэ­дээж хөрөнгө мөнгө шаард­сан том ажил л даа. Гэхдээ нэг байгуулчих юм бол жилийн дотор л ашгаа нөхөх боломжтой юм шиг санагдаад байгаа юм. Одоо байгаа их, дээд сургуулийг хар л даа. Хөдөө, хотын хэдэн хүүхдийг сайхан хошгируулаад л элсүүлээд авчихаж байна. Тэгээд дөрвөн жил сургаад л төгсгөчихнө. Амархан л бизнес байгаа юм даа. Хамгийн гол ажиллах улирал бол хавар. Энэ үед дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг сургуульдаа элсч орохыг уриалж сурталчлаад хэдэн мянган хүүхдийг бүртгээд авчихна. Хүүхдүүд ч бүрт­гэлд хамрагдахын тулд нэлээд хэд хоног дугаарлан зогсож байж бүртгүүлнэ. Тэ­д бүртгүүлэхдээ мөнгө өгнө шүү дээ. Сургуулиуд дунджаар 5000-8000 төгрөг авдаг юм билээ. Нэг сургууль гэхэд таван мянган хүүхэд бүртгэж авчихаад 200 хүүхэд элсүүлж авдаг. Зөвхөн бүрт­гэлийн мөнгөнөөс л гэхэд 25-40 сая төгрөг олж байгаа юм. Ингээд сургуульдаа элсүүл­чихээд шууд л мөнгө “саах” ажилдаа орж эхэлнэ дээ. Хууль цаазын нэртэй нэгэн сургуулийн турш­лагаас харвал хүүхдээ элсүүлээд төл­бөрөө шууд авдаг юм билээ. Энэ бол үнэхээр зөв санаа. Төлбөрийг нь авчихсан байхад тэд хаачив гэж. Төлбөрийг нь урьдчилж авчихаад намар болохыг хүлээж голын эрэг бараадаад хорхог, боодог эр­гүүлнэ дээ. Ингээд намар болохоор нөгөө хэдэн хүүхдүүд чинь хүрээд ирнэ. Есдүгээр сард “Танилцах үдэшлэг” нэр­тэй эхнэр, нөхөр болгох шоу зохиогоод, өвөл болохоор шинэ жилийн арга хэмжээг гайгүй сайн баартай хамтарч зохионо. За тэгээд хавар “Төг­сөлтийн баяр“ хийчихнэ. Энэ нэг их сүрхий арга хэмжээ болохгүй ээ. Хэдэн оюутныг Монголын оюутны холбооноос “Ман­лайлагч оюутан” гэсэн ме­далиар шагнаад л гүйцээ. Оюутнууд өөрсдөө идэж уух, наргиж цэнгэх мөнгөө өг­чихнө. Бас болоогүй ээ дарга, захирлуудынхаа хоол идэх, архи уух мөнгийг ч даачихна. Ингээд л боллоо. Багшлах боловсон хүчний асуудалд санаа зовох хэрэггүй л болов уу. Учир нь хаана л бол хаана багш байна шүү дээ. Монгол хэлний багш ажилд аваад компьютерийн хичээл заалгачихна. Англи хэлний багшаар биеийн тамирын хичээл оруулчихна. Шинэ санааг минь дэмжих, хамтрах хүн байвал хандаарай.

Б.ЭНХМӨНХ



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
<<Өмнөх 5 мэдээ
Дараах 5 мэдээ>>
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
Сэтгэгдэлийг ачаалж байна...