Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

Викториа Бэкхэм 39 нас хүрчээ

2013 оны 04 сарын 18

Алдарт “Spice Girls” хамтлагийн экс-гишүүн, дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бэкхэм өчигдөр 39 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Лондоны “Bluebird” зоогийн газарт болсон түүний тэмдэглэлт баярын бяцхан үдэшлэгт Викториагийн аав ээж, гэр бүлийнхнээс нь гадна хамгийн сайн найз гэгдэх зохиолч Тана Рэмсэй охидынхоо хамт оролцсон байна.

Викториа төрсөн өдрөө тэмдэглэхээс өмнө нөхөр Дэвидийн хамт долоон хоногийн турш Парисаар аяллаар явж байгаад ирсэн гэнэ. Тэрээр саяхан “Spice Girls”-аас гарсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн ч хамтлагийнхантайгаа урьдын адил сайн найзууд хэвээр байх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Харин өчигдөр болсон түүний төрсөн өдрин үдэшлэгт хамтлагийнхнаас нь хэн ч очоогүй, гэхдээ бүгд твиттерээр мэндчилгээ дэвшүүлжээ.



Сүүлийн үед дуу хөгжмийн карейр гэхээс илүү загварын ертөнцөд байр сууриа эзэлсэн Викториа өөрийн нэрийн брэндийг дэлхийн зах зээлд гаргаж орлогоороо Британийн саятнуудын эгнээнд багтах болсон юм. Тэрбээр саяхан 200 сая еврогийн ашгаар “Sunday Times”-ийн гаргасан Их Британийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн баян оддын тоонд бичигджээ.

Э.АНХТУЯА


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...